физикийн багш | |||||||||||||
Соронзон орны индукц 10-р ангид
12:39
,
2012-03-07
..
3
сэтгэгдлүүд
.. Холбоос
Соронзон орны индукц
Соронзон орон тогтмол соронзон ба гүйдэлтэй дамжуулагчид соронзон үйлчлэл үзүүлдэг. Тогтмол соронзоны соронзон шинж нь түүнийг хийсэн материалаас хүчтэй хамаардаг учир зохимжгүй. Соронзон орны индукцийг илэрхийлэхийн тулд гүйдэлтэй дамжуулагчид үйлчлэх хүчний зүй тогтлыг ашиглаж болох юм. Дамжуулагчийг соронзон оронд перпендикуляр байрлуулбал Амперийн хүч дараах хэлбэртэй болно. FAmax = i B l B = Эндээс үзвэл гүйдэлтэй дамжуулагчид үйлчлэх хүчийг гүйдлийн элементэд харьцуулсан харьцаа гүйдлийн элементээс хамаарахгүй, зөвхөн соронзон орны хэмжээнээс хамаардаг болох нь харагдаж байна.Дамжуулагчийн урт , гүйдлийн хүч болон Амперийн хүчийг хэмжсэнээр соронзон орны индукцийг туршлагаар тогтоож болох нь ээ. Соронзон орны хүчтэй сулыг индукцийн векторын тусламжтай илэрхийлдэг. Соронзон орны индукцийн нэгж 1 Тесла (1Тл) . Соронзон оронд перпендикуляр байрлуулсан 1 ампер .метр гүйдлийн элементэд соронзон орны зүгээс 1 Ньютон хүч үйлчилж байвал уг орны индукцийг 1 Тесла гээд соронзон орны индукцийн нэгж болгон авдаг. 1Тл =
μ = 4π*10-7Гн/м соронзон тогтмол. Диэлектрик орчинд цахилгаан орны хүчлэг багасдагтай адил орчин дотор соронзон орны индукц мөн өөрчлөгддөг. Төмөрллөг материалуудын дотор соронзон орон багасахгүй харин хүчтэй болдог. Орчинд соронзон орон хэд дахин өөрчлөгдөж байгааг харуулсан хэмжигдэхүүнийг орчны соронзон нэвтрүүлэх чадвар гэж нэрлэдэг. B=μ В0 Үүний В0 вакуум дахь соронзон орны индукц ,μ нь орчны соронзон нэвтрүүлэх чадвар , В нь орчин дахь соронзон орны индукц. Вакуумд соронзон нэвтрүүлэх чадварын утга нь μ=1 бөгөөд энэ утгатай харьцуулан соронзон материалуудыг дараах байдлаар ангилдаг. · Диасоронзон бодис : μ<1 · Парасоронзон бодис: μ>1 · Ферросоронзон бодис: μ>>1 Диасоронзон нь соронзон орныг сулруулдаг бол парасоронзон болон ферросоронзон материал (төмөрлөг)нь соронзон орныг хүчтэй болгодог. Ферросоронзон материалаар хийсэн зүрхэвч бүхий ороомогт хүчтэй соронзон гаргах боломжтой байдаг учраас техникт Сэтгэгдэл үлдээх { Сүүлийн хуудас } { 2 -р хуудас Нийт хуудасны тоо: 18 } { Дараагийн хуудас } |
Миний талаар:![]() Миний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог ХолбоосуудАнгилалуудСүүлийн бичлэгүүд11-р ангид БодлогоСоронзон орны индукц 10-р ангид Дамжуулагчийн эсэргүүцэл 9-р ангид Пүршин дүүжингийн хэлбэлзэл (гарчиггүй) (гарчиггүй) (гарчиггүй) (гарчиггүй) (гарчиггүй) (гарчиггүй) Цахим хэрэглэгдэхүүн Токио хот Цахим хэрэглэгдэхүүн TSAHIM HEREGLEGDEHUUN TSAHIM HICHEEL2 Найзууд |